Өвөрмонголоос асар том ураны орд илрүүлэв

img

Хятадын Геологи хайгуулын шинжилгээний сангийн удирдах төвийн хайгуулын дөрвөн багийнхан Өвөрмонголын төвийн нутгаас их хэмжээний нөөцтэй ураны орд илрүүлсэн тухай тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ. Хэвлэлийнхний мэдээлж буйгаар тус орд нь ураны нөөцөөрөө дэлхийд дээгүүр байрт бичигдэх магадлал өндөр байгаа аж. Учир нь, Өвөрмонголын Дайян район дахь ураны ордын нөөц нь 51 орчим тэрбум тонн гэж “Чайна Дэйли” сонины сайтад мэдээлсэн байна. Дайян район нь элсэрхэг чулуулаг хөрстэй учир уран гаргаж авахад хүндрэлгүй гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Дашрамд дурдахад, өрөмдлөгийн 28 машин, хайгуулын шинжилгээний 500 техникч болон бусад ажилчин 300 гаруй өдрийн турш хайгуул явуулсны эцэст дэлхийн зэрэглэлийн ураны томоохон орд илрүүлсэн гэж “Ройтерс” агентлагаас мэдээлжээ. Эх сурвалж: mining.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zeze ovor mongol tsomiin baaz bolj de
2012-11-07
ннн:
БИДНИЙЛ НУТАГ ШҮҮДЭЭ МАНАЙД Ч ҮҮНЭЭС ИЛҮҮ НӨӨЦ БАЙГААШДЭЭ ӨГӨХ ХУЖААГИЙН ХООЛ Л БОЛНО БИЗ ЭНЭ МАНАНГААС САЛАХГҮЙ БОЛ
2012-11-07
Хайран нутаг баялаг минь! Энэ хятадууд Өмнөд монгол, Төв монголчуудын нутаг руу мөн ч их дайрч байна даа.
2012-11-07
Mongoliin baigal hamgaalagch:
bayar hurgeye.
2012-11-07
монгол:
ХУУЧИН МЭДЭЭГ ЯМАР ИХ МЭДЭЭЛЭХ ЮМ. ТАНАЙ САЙТАД МӨНГӨ ӨГСӨН ЮМ УУ? БОДООЧ. БОДООЧ
2012-11-07