Улаанбаатарт бага зэргийн цас орно

img

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 0-2 хэм дулаан байна. Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 2-7 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэцэг:
ургийн овог Бэйлийхэн эцэг Насанбат нэр Олзбаяр ЧВ87022674 №643922 гэсэн В.С жолооний үнэмлэх олсон хэргтэй бол аваарай гээсэн бичиг баримт авдаг газар бий юу суботник хийж байгаад туул голоос олсон холбоо барих утсаа бич
2012-11-07