
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.
Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн явцад Ц.Нямдорж, С.Баярцогт, Д.Дэмбэрэл, Н.Батцэрэг, Д.Эрдэнэбат, Н.Энхболд нарын олон гишүүн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Харин өнгөрөгч долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанд санамсаргүй “унасан” санал хураалтыг эргэн харж үзэх талаар УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд хэлж байсан. Тэр нь “улс тунхагласны өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг тэмдэглэх тухай” асуудал байв. Уг тэмдэглэлт өдрийг хэвээр үлдээх, гэхдээ амралтын өдөр байсныг нь болих тухай “унасан саналыг босгох”-оор санал хураалтыг явуулсан ч мөн л дэмжлэг авсангүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ