
"Номын баяр" өнөөдөр “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Жил жилийн номын баяр өөр өөрийн гэсэн онцлог үйл явдалтай байдаг. Энэ удаагийн баярын онцлог нь 2012 онд бүтээгдсэн шинэ бүтээлүүдийг онцлон танилцуулхаар төлөвлөжээ. Учир нь энэ жил номын салбарынхны хувьд оюуны өндөр бүтээмжтэй, үйл явдал ихтэй жил болж байна.
Гурван өдрийн турш зохион байгуулагдах номын баярын өдрүүдээр уламжлал ёсоор ном хэвлэлийн байгууллагуудаас эрхлэн гаргасан бүтээлүүд болон хуучин ховор номын худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номуудыг 5-50 хувийн хямдралтай худалдана. Мөн шинэ номын нээлтүүд болох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ