Обама тэргүүлж явна

img

Албан ёсны мэдээллээр энэ жилийн  сонгуульд 240 сая америкчууд саналаа өгөх эрхтэй гэсэн тоон мэдээлэл бий. Энэ удаагийн сонгуульд нэлээд өндөр ирцтэй санал хураалт  болно гэж шинжээчид үзэж байгаа. Хэдийгээр сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байгаа хэдий ч сонгогчдоос авсан аман асуулга, болон зарим тойргуудын саналын урьдчилсан дүнгээс харахад нэр дэвшигчдийн  хэн хэн нь шил шилээ даган ээлжлэн саналын тоогоор тэргүүлж, өрсөлдсөөр байна. Хэдхэн минутын ВВС агентлагийн дамжуулж буй мэдээллээр Мит Ромни Барак Обамагаас хоёр хувийн саналаар илүү  гарлаа.  Одоогийн  байдлаар Мит Ромни 50.1 хувьтай,  Барак Обама 48.9 хувийн саналтай өрсөлдөж байна. Энэ жилийн сонгууль бүх талаараа нэлээд сонирхолтой явагдаж байна. Нэр дэвшигчдийн хувьд ч тэр,  сонгуульд зарцуулсан  кампанит ажлын хөрөнгийн хувьд ч тэр өмнө нь болж байгаагүй сонгууль болж байна. Энэ удаагийн сонгуульд хоёр тэрбум ам.долларыг сонгуулын кампанит ажилд зарцуулсан юм. Гол өрсөлдөгч хоёр хүчнээс гадна жижиг намууд болон бие даан нэр дэвшигчдээс 25 хүн өрсөлдөж байгаа. Мөн энэ өдөр америкийн иргэд зарим мужийн дарга болон конгрессын гишүүдийг сонгож байгаа. Одоогийн байдлаар дээд танхимд эзлэх байраараа ардчилсан намынхан илүү суудал авах магадлал өндөртэй байгаа. Харин  бүгд найрамдах намынхан  төлөөлөгчдийн танхимд дийлэх  байр сууриа  хадгалан  үлдэх магадлал нь өндөр хэвээр байна. Санал хураалт цагийн бүсээс шалтгаалан зүүн эргийн нутгаас эхэлсэн. Америкийн сонгуулийн дэглэмийн  дагуу шөнийн 00.00 цагаас эхлэн санал хураалтын цэгүүд нээгдсэн. Нэр дэвшигчдийн хувь намаасаа шалтгаалан өндөр санал авах магадлал өндөр байгаа. Тухайлбал бүгд найрамдах намынхан  дийнлэнхдээ гардаг дархлагдсан гэж хэлж болохуйц хотууд байдаг бол ардчилсан намын дархлагдсан мужууд байх. Одоогийн байдлаар Барак Обама 270 сонгуулийн цэгүүдэд ялалт байгуулаад байна. Үүнд Калифорни, Нью-Жерси,  бол Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Мит Ромни 179 сонгуулийн цэгт ялалт байгуулаад байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

одоо ромни ялж явна.
2012-11-07
JN:
Tanai medee hotsrood bn.Shuud gedgiig shuud gej oilgosiin.Obama odoo hotsorch yavna..
2012-11-07
Boldoo:
Amerikud computereer tooldog yumaa
2012-11-07
81 oni zaluu erunhiilugch odoo.n songuulid bas l yalah magadlal mash undur b.gaad mash ih baharhah yum da.budlianch alga
2012-11-07
zochin:
obama gogo
2012-11-07
demjigch:
obama gogo
2012-11-07
zochin:
amerikiin songuuliig harav uu, sanaliig shuud toolood yavchihdag yum, tolonguutaa dor doroo uridchilsan dun ni garaad yavchihdag yum, iimees songuuli budliantdaggui yum, manaih bolohoor budlian hiih geed toolohod neg udur bolgoh esvel 7 honog bolgoh gedeg, terniigee bas nuhatstai sain toolno gesen shaltgaar zuvtgudug, yalanguya MAN, MAXH 2, dung hurdan garahad mashinaar tooldog
2012-11-07