
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжлэн явагдсаар байна.
Яг одоо АНУ-д 20.40 цаг болж байна. Энэ цаг мөчид төлөөлөгчдийн 270 саналын 146 нь тодорхой болоод байна.
146 саналын 82-ыг Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни аваад байгаа бол Барак Обама 64 саналтайгаар санал хураалтыг үргэлжлүүлж байна.
Харин бүх нийтийн санал хураалтад Обамагийн төлөө 8.6 сая сонгогч саналаа өгсөн бол Митт Ромнид 9.5 сая сонгогч итгэл үзүүлжээ.
Хамгийн сүүлд Обама Коннектикутэд ялалт байгуулж төлөөлөгчдийн 7 саналыг өөртөө нэмж чадсан бол Теннеси,Уэст Виржиниад, Жоржиа мужид ялалт байгуулаад байгаа Ромни Алабамад ялалт байгуулснаар 9 санал аваад байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ