Ромни тэргүүлсээр байна

img

АНУ-ын төрийн тэрүүнийг сонгох сонгууль нэлээд өрсөлдөөнтэй явж байна. Бүгд найрамдах  намаас нэр дэвшиж буй Митт Ромни төлөөлөгчдөөс авах саналаараа 152-ыг авсан үзүүлэлтээр өрсөлдөгчөө тэргүүлж байна. Харин Ардчилсан намаас нэр дэвшиж буй Барак Обама 123 санал авсан үзүүлэлттэй байна. Нэр дэвшигчид төлөөлөгчдийн 538 саналаас 270-ыг нь авч байж Цагаан ордны эзнээр тодрох ёстой. Харин одоогийн байдлаар санал хураалт ид дундаа явагдаж байна. Орон нутгийн  цагаар одоо АНУ-д 21.10 цаг болж байгаа юм. Одоогоос цаг орчмын дараа сонгуулийн байдал нэлээд тодорхой болно. Э. Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ