
Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр өнөөдөр баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна. Өглөөний 05 цагийн байдлаар Улаанбаатар хотод 6 градус хүйтэн, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 871 геотопасоаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ