
Ирэх дөрвөн жилд Цагаан ордны эзэн хэн байхыг шийдэх сонгуулийн санал хураалт үргэлжилсээр байна. Яг одоо АНУ-д 21.40 цаг болж байна.
Одоогоор 30 мужид ялагч тодроод байна.
Митт Ромни Техас, Оклахома, Небраска, Канзас, Вайоминг, Өмнөд Дакота, Хойд Дакота, Арканзас, Лиузиана, Миссисиппи, Алабама, Жоржиа, Өмнөд Каролина, Теннеси, Кентакки, Индиана, Виржиниад ялалт байгуулаад байгаа бол Барак Обама Мичиган, Иллинойс, Пенсильвань, Нью-Йорк, Мерилэнд, Делавар, Вашингтон, Нью-Жерси, Коннектикут, Рөүд Исландад тус тус ялалт байгуулаад байна.
Төлөөлөгчдийн 538 саналаас яг одоогийн байдлаар Ромни 153-ыг аваад байгаа бол Обама 143 саналыг авчээ.
Санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарч эхлэхэд Обама тэргүүлж явсан ч цаг гаруйн өмнөөс Ромни тургүүлж эхэлсэн. Улмаар Ромни өнгөлж, Обама шил даран мөшгисөн дүр зурагтайгаар санал хураалтын дүн гарсаар байна.
270 санал авсан нэр дэвшигч Цагаан ордны эзэн болно.
Харин бүх нийтийн санал хураалтаар 17.1 сая америкчууд Обамад саналаа өгсөн бол 17.9 сая америкчууд Ромнид итгэл хүлээлгэжээ. Иргэдийн бүх нийтийн санал хураалтаар нэр дэвшигчид маш ойрхон өрсөлдөж байна.
Бусад намаас өрсөлдөж байгаа нэр дэвшигчид 433 мянган санал аваад байна. Сонгуульд санал өгөөд буй нийт эмэгтэйчүүдийн 54 хувь нь ардчилсан намын нэр дэвшигчид саналаа өгсөн судалгаа гарсан бол 44 хувь нь Ромнид саналаа өгчээ.
Харин эрэгтэйчүүдийн дийлэнх буюу 53 хувь нь Ромнид, 45 хувь нь Обамад саналаа өгсөн байна. Насны байдлаар нь ангилсан судалгаа ч мөн гарсан байна. 18-29 насныхан ихэнх нь Барак Обамаг, 30-44 насныхан мөн л Обамаг дэмжсэн бол 45-64 болон 64-өөс дээш насныхан дийлэнх нь Ромниг найдвараа хэмээн үзжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ