В.Путин Батлан хамгаалахын сайдаа ажлаас нь чөлөөлөв

img

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Анотоли Сердиковыг авилгын хэрэгтэй холбогдсон хэмээх үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ. Анотоли Сердиковын оронд онцгой байдлын сайд асан Сергей Шойгу батлан хамгаалахын  сайдаар ажиллахаар  болоод байна. Батлан хамгаалах яаманд үүсээд буй хахууль, авилгын хэргийг мөрдөн байцаах албанд шилжүүлэн хэргийг шалгаж эхэлжээ. Оросын хэвлэл мэдээллийн байгууллагуудын  мэдээлж буйгаар Анотоли Сердиков тун хүндхэн байдалд байгаа аж. Улсын хөрөнгө мөнгийг зүй зохисгүй ашиглаж, үрэгдүүлсэн, хувьдаа завшсан гэх зэргээр мөрдөн байцаалтад ороод байгаа юм. Гэвч нөгөө талаас түүнийг санаатайгаар авилгын хэрэгт татан оролцууллаа гэж үзэх хүмүүс олон байгаа ажээ. Өнгөрөгч улиралаас эхлэн Оросын  мөрдөн байцаах алба  нэлээд шаргуу ажиллаж байгаа бөгөөд төрийн өмчийг хувийн компаниудад зах зээлийн үнээс доогуур худалдаалж хувьдаа ашиг олох явдлыг таслан зогсоохоор ажиллаж байгаа юм. Энэ төрлийн хэрэг  сүүлийн жилүүдэд их гарах болсон аж. Урьдчилсан мөрдөн байцаалтын  явцаас харахад  төрийн өмчийг шамшигдуулан  улсад гурван тэрбумын  хохирол учруулсан гэж үзэж байгаа юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ