Өнөөдөр тахиа өдөр

img

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 02. Буд гариг. Билгийн тооллын 07. Долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.

Өдрийн наран 08.00 цагт мандан 17.52 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, зөвлөгөөн хийх, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ