Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг баталлаа

img

Монгол Улсаас санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд өргөн барьсан "Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус" тогтоолын төслийг чуулганы улс төр, аюулгүй байдлын асуудлаарх Нэгдүгээр хорооны хуралдаанаар хэлэлцэж нийтээр зөвшилцөн, санал хураалтгүйгээр батлав. Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалуудад цөмийн зэвсэгтэй таван гүрэн (АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц) болон Монгол Улс Нью-Йорк хотноо өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан нь цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь оруулахыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээрх тогтоолоор сайшаав. Уг тунхаглалд цөмийн зэвсэгтэй эдгээр таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай хуулийг сайшааж байгаагаа анх удаа албан ёсоор зарлаж, статусыг зөрчих аливаа үйл ажиллагаанд оролцохгүй, тийм үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгдсэнийг НҮБ-ын гишүүн орнууд Ерөнхий Ассамблейн чуулганаас баталсан тогтоолдоо сайшаасан нь чухал ач холбогдолтой байв. Түүнчлэн цөмийн зэвсэггүй статусаа урагшлуулах чиглэлээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээнүүдийг сайшаахын зэрэгцээ, уг тогтоолд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, бие даасан гадаад бодлого, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэрт байдал болон цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэхэд манай улстай үргэлжлүүлэн хамтран ажиллахыг НҮБ-ын гишүүн орнуудад уриалж, дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон холбогдох байгууллагаас хүссэн заалт тусгагдлаа. Манай улсаас санаачилсан дээрх тогтоолд Австрали, АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц, Мексик, Морокко Улс хамтран зохиогчоор оролцов хэмээн Гадаад харилааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
мэдэхгүй юм даа. дэлхийн хүн ам ихсээд, улс орнууд хаана баялаг байна тийшээ дайн дажин хийх болсон үед цөмийн зэвсэг бол манай орон руу гадаад гүрэн халдахаас сэргийлэх том тогтоон барих хүч юм биш үү. одоо оросыг хар даа. цөмийн зэвсэг байгаагүй бол аль эрт орос руу америкууд ирак ливи руу дайрсан шигээ дайрч байх байсан. одоо олон жижиг орнууд өөрсдийн аюулгүй байдлын баталгаа нь цөмийн зэвсэгтэй байх явдал гэж үзээд байх юм. би лав хэрэг дээрээ цөмийн дайн болохгүй гэж боддог. учир нь цөмийн бөмбөг нэг л дэлбэрэхэд дэлхий тэр аяараа хордоно. тиймээс цөмийн зэвсгээр бие биеэтэйгээ дайтах нь утгагүй. харин монгол орон ингэж зэвсэггүй байснаараа бусдад өлхөн хоол болчих байх даа
2012-11-07
ichguur:
Chinii naad elbegdojiig geed gutgeed bga yumiig chni ali MAHN MAH enhbayr s bayr nariin ued yariltsaad barag belen bolgochihsin bsniig ni harin zasag soligdoj urdnii nuuts tohiroonuudog ni ilchilj zogsooson yum bishu. Bur enhbayr eronhii said bhda mongoliin buh gazar nutgiin 60% agaariin oron zaig 100% gadaaduudad, hitaduudad license turees nereer 60-100 jileer zarcgihsan bsniig elbegdorj muugaaraa medej tsutsalj bsniig chi medsen ch ugui gene l de
2012-11-07
shal demii yumaar ongirch baina. Odoo bayalagiin tuluu delhii ertonts ulsgulun zolbin nohoi shig uraltsah btsag ue irj baina. Ardchilal gedeg bol zugeer ungun tal deer zuudeg loozon shuu dee, huuhduud mini. Hamgiin gol i hool
2012-11-07
ДИП:
ЭНЭ ТОГТООЛД БИД БОСЧ ЗОГСООД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. НҮБ-ИЙН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН 5 ГИШҮҮН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ ГЭДЭГ МАШ ЧУХАЛ ШҮҮ.
2012-11-07
h:
hudlaa shdee naanaa iim yum batlaad tsaanaa hog haygdaliin huleej avah geree hiigeed l Eronhiilogch Elbegdorj guai 2013 onoos baiguulamjaa barij ehelheer bolson bizdee hog hayagdaliin sanamsargui tohioldloor nadad hiisen geree n orj irj b.n yum
2012-11-07
ichguur:
Chinii naad elbegdojiig geed gutgeed bga yumiig chni ali MAHN MAH enhbayr s bayr nariin ued yariltsaad barag belen bolgochihsin bsniig ni harin zasag soligdoj urdnii nuuts tohiroonuudog ni ilchilj zogsooson yum bishu. Bur enhbayr eronhii said bhda mongoliin buh gazar nutgiin 60% agaariin oron zaig 100% gadaaduudad, hitaduudad license turees nereer 60-100 jileer zarcgihsan bsniig elbegdorj muugaaraa medej tsutsalj bsniig chi medsen ch ugui gene l de