Мужуудын захирагчид тодорсоор байна

img

Энэ сонгуулиар Америкчууд төрийн тэргүүнээ сонгохоос гадна зарим мужуудын албан захирагч болоод конгрессын  гишүүдийг сонгож байна. Албан захирагчаа сонгох мужуудад Хойд Дакота, Юта, Индиана, Миссури, Делавер, Хойд Каролина, Баруун Вержиниа, Монтана, Вашингтон, зэрэг мужууд байгаа. Эдгээр хотуудын амбан захирагчид эхнээсээ тодорч эхлээд байна. Үүнд Хойд Дакота мужийн албан захирагчаар бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Жек Дамримпл тодорсон байна. Харин Юта мужийн  амбан захирагчаар мөн бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Хербэрт Пламинг сонгогдсон бол Индиана мужид Майкл Пенс мөн бүгд найрамдах намаас нэр дэвшиж мужийн  амбан захирагчаар тодроод байна. Харин Миссури  мужийн  амбан захирагчаар ардчилсан намаас нэр дэвшсэн Жей Никсон  ялалт байгуулсан. Мөн тус намаас Вермонт мужийн амбан захирагчаар тодорсон байна.  Цаашид саналын дүн нь тодорхойгүй байгаа дөрвөн муж байгаа юм. Тэдгээр мужуудыг иргэд аль намд саналаа өгөх нь бас л  тодорхойгүй байгаа нь аль намын гишүүн ялалт байгуулахыг тааж хэлэх аргагүй байна. Одоо гарсан саналын  дүнгээс харахад бүгд найрамдах намын гишүүд мужуудад илүү саналтай явж байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zayaka:
Asian mode
2012-11-07