"Есүгэний өдөр буюу аюулгүй орчин" сэдэвт уулзалт болно

img

"Есүгэний өдөр буюу аюулгүй орчин" сэдэвт санал солилцох уулзалт өнөөдөр Төрийн ордонд 15.30 цагт болно. Уулзалтад УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлэг, Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөгчид оролцоно. Дашрамд дурдахад, Нийслэлийн Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт барилгын бетон зуурмагийн маши­ны шахагч хоолойд да­руулж амиа алдсан Б.Есү­гэн охины дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 3-нд хүндэтгэж байхаар болсон билээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хөдөлмөрийн яам оролцох байлгүй дээ
2012-11-07