
Зарим шатахуун түгээх станцууд нөөцгүй болсон гэсэн шалтгаанаар ДТ, АИ-92, АИ-95 шатахуунаа худалдаанд гаргахгүй байгаа бол зарим газарт зөвхөн картаар олгож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импортлогч компаниудын нөөцөд судалгаа хийж байна. Энэ талаараа өнөөдөр 15.30 цагаас хэвлэлийн хурал хийх юм байна. Хэрэв компаниуд зохиомлоор хомсдол үүсгэсэн байвал хуулийн хариуцлага тооцно гэдгээ ШӨХТГ-ын дарга мэдэгдээд байгаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ