
700 жилийн настай чулуужсан муммиг боливчууд Перуд буцаан өгчээ. Эртний чулуужсан олдворыг перугийн нутгаас олж байсан. Харин уг олдворыг эртний эдлэлийн худалдаачдын гарааг дамжин Боловчуудын гарт орсон аж.
Хоёр жилийн өмнө Боливын цагдаагийн газарт эртний муммиг зарж байсан эмэгтэй баригдснаар энэхүү хэрэг илэрч байсан. Тэрээр мөн хулгайн наймаачдын нэг бөгөөд муммиг Францын иргэнд худалдаалах гэж байсан аж. Тэдгээр хүмүүс зохион байгуулалттай бүлэг хэмээн цагдаа нар хэлж байгаа юм.
Тиймээс зүй ёсны дагуу хулгайн наймаачдын гараас салгаж эртний энэхүү муммиг Перугийн талд шилжүүлжээ. Энэ он гарснаас хойш олон улсын түвшинд эртний эдлэл болоод ховор олдворуудын хил дамнан хууль бусаар худалдаалсан гэх хэргүүд хуулийн хүрээнд нэлээд шийдэгдээд байгаа. Үүнийг нэг нь манай улсын Тринозарус батаарын араг ясны хэрэг байсан юм.
Эртний энэхүү мумми нь хүүхэд байсан бөгөөд уртаараа ердөө 30 см-ийн хэмжээтэй. Түүнийг ямар нэг зүйлээр хулдан ороосон байжээ. Муммиг эрдэмтэд шинжилж үзээд жинхэнэ гэдгийг нь тогтоосон. Гэвч муммигийн баруун хөл нь эмтэрсэн байсан. Үүнийг шинжээчид гар дамжуулан худалдаалж байх зуур гэмтсэн гэж тогтоожээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ