
Ерөнхий сайд Хэнтий аймгийн худалдаа үйлчилгээний "ХУРХ"захын үйл ажиллагаатай танилцаж, энд худалдаа эрхлэгч иргэдтэй биечлэн уулзлаа.
Хэрлэн суманд байрладаг тус худалдааны төв 1996 онд байгуулагдаж, 2005 онд их засвар хийжээ. Мөн 2007-2006 онд 195 м
2 талбай бүхий агуулах, дайвар бүтээгдэхүүн, цагаан идээ худалдаалах танхим, мах эвдэж жижиглэх байр барьж ашиглалтад оруулсанбайна. Ирэх онд 300 м
2 талбайд нэмж захын өргөтгөл хийхээр төлөвлөжээ. Худалдааны төвийн одоо ашиглаж буй байр 1974 онд ахуйн үйлчилгээний зориулалтаар баригдсан барилга учраас стандартын дагуу шинэчилж өөрчлөхшаардлагатай, үүнийг зөвхөн өөрийн хөрөнгөөр хийхэд хүндрэлтэй байгаа гэж захын удирдлага нь хэлж байв. Банкны зээлийн хүү өндөр байгаа нь ийнхүү орон нутаг, төсвөөс дэмжлэг хүсэх шалтгаан болж байгаа гэж тэрбээр тайлбарласан. Мөн дулааны хямд эх үүсвэрээр хангагдахадтодорхой дэмжлэг хэрэгтэй байгаагаа Ерөнхий сайдад дуулгав. Энэхудалдааны төв Өндөрхаан хотын хэмжээнд хамгийн хямдтүрээстэй учир захын ашиг орлого нь томоохон хөрөнгө оруулалт хийх хэмжээндхүрдэггүй, лангуу, талбайн түрээсийн төлбөрийг нэмбэл түрээслэгчдэд хүндрэлтэй байдагтухай ч тэд учирлалаа.
Энд хүнс, бараа, эмийн сангийн үйлчилгээүзүүлдэг 60 гаруйтүрээслэгчажиллан амьдралаа залгуулж байна. Түрээслэгчид 2,4-25 м
2 талбай түрээсэлж, хүнсний худалдаа эрхлэгчид 30-40 мянга, бэлэн хувцас, барааныхудалдаа эрхлэгчид 1м
2 талбайд 12мянган төгрөгийн түрээсийн төлбөр төлдөг аж.
Хэнтий аймгийн төвд задгай зах байдаггүй, ийм маягийн гурван томоохон худалдааны төв ажилладаг юм байна
гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ