“Ард түмэн Та-Хаан” нээлттэй форум үргэлжилж байна

img

Иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлуудыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчдийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхжүүлэх зорилгоор “Ард түмэн Та-Хаан” нийслэл, дүүргүүдийн хэрэглэгчдийн форумыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Эхний үе шатууд нь нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт  болсон бөгөөд хот тохижилт, нийгмийн хэв журам, орчны бохирдол, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууц сэдвийн дор өрнөсөн. Хэрэглэгчийн эрх ашиг ямар салбарт илүү ихээр хөндөгдөж байгаа талаар иргэд, олон нийт өөрсдийн санал бодлоо ярилцаж, төрийн байгууллагуудын зүгээс ямар арга хэмжээ авах талаар харилцан мэдээллээ солилцож, боломжтой асуудлыг газар нь дээр нь шийдвэрлэж байна. Төрийн ордоны хурлын танхимд болох арга хэмжээ нь нөгөөдөр болох бөгөөд уг арга хэмжээг орон даяар нэвтрүүлж, хөдөө орон нутгийн иргэдийн санал бодлыг шууд хүлээж авах юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ