Линдсей Лохан аавын хаалга татах уу...

img

Жүжигчин Линдсей Лохан шоронд ч орж магадгүй байдалд хүрчээ. Учир нь тэрээр өнгөрсөн зургадугаар сарын 8-нд Pacific Coast-ийн хурдны зам дээр осол хийснээ нуун дарагдуулсан байжээ. Харин тэрээр энэ тухай цагдаа нарт худал мэдүүлэг өгсөн байна.  Тиймээс түүнийг  хатуухан шийтгэл хүлээж байж болзошгүй хэмээн барууны шар хэвлэлүүд шуугиж байна. Тэрээр 2009 оноос эхлэн буруу замаар будаа тээх болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэрээр өнгөрсөн 2009 онд хулгайн хэрэгт холбогдон эрүү үүсгэгдэн  шалгуулж тэнэсэн харгалзах ял явсан. Түүний тэнэсэн  харгалзах хугацаа энэ  оны эхээр дууссан.  Гэтэл дараагийн хэрэг нь ийнхүү түүнийг буцаад эрүүгийн гэмт хэрэгтэн болгож байна. Гэвч хараахан түүнд ял оноочихоогүй байгаа юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ