Улаанбаатарт бага зэргийн цас орно

img

Малчид, Тээвэрчид, Ард иргэдийн анхааралд:8-нд нутгийн баруун  хагаст, 9-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 2012 оны 11 дүгээр сарын 07-ны 20 цагаас 11 дүгээр сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө  бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ