Хайди Клум: “Бие хамгаалагч”-ийг үзээд л Мартинтай болзсон

img

Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг, загвар өмсөгч Хайди Клум нөхрөөсөө салж бие хамгаалагч Мартинтайгаа болзож эхэлсэн нь нэлээдгүй  шуугиан тарьж байсан. Харин  тэрээр  энэ тухайдаа удаан хугацаанд шийдтэй хариу хэлж байгаагүй юм. Тэрээр  1992 онд гарч байсан “Бие хамгаалагч” кинотой холбон тайлбар өгчээ. Тэрээр би “Бие  хамгаалагч киног үзээд л бие хамгаалагчтайгаа болзож эхэлсэн. Тэгээд л би үүнийг хийчихсэн” гэж  ярьсан байна. “Бие хамгаалагч” кинотухайн үедээ ч төдийгүй одоо ч кино сонирхогчдын үзэх дуртай киноны жагсаалтаас гардаггүй. 20 жилийн турш хамгийн алдартай киноны тоонд орсоор л яваа. Гайхалтай хайрын мэдрэмжийг өгүүлж чадсан энэ киног үзээгүй хүн  тун ч цөөхөн болов уу. Гэтэл алдарт загвар өмсөгч  бүсгүй 20 жилийн турш энэ киног үзэлгүй байсаар анх  үзээд л нөхрөөсөө салж,  бие  хамгаалагчтайгаа болзох бодол төрсөн гэх тайлбарт дургүйцэх хүмүүс олон байна. Түүний ойр дотныхон болон бусад хүмүүсийн ярьж байгаагаар тэрээр нөхөр Силээсээ салсандаа харин ч баяртай байгаа гэж ярьсан байна. Тэрээр шинэ найз залуугийнхаа хамтаар хүүхдүүдээ салхилуулан олны нүдэнд ил явцгаах болжээ.  Модель бүсгүй найз залуугийнхаа талаар ярихдаа “ Би түүнийг дөрвөн жилийн өмнөөс мэднэ, түүнд хангалттай итгэж байна. Тэр гайхалтай залуу” гэж ярьжээ. Үүнээс харахад тэд үнэхээр л бие биенээ  таньсан  хосууд бололтой. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xun buhnii xusel 1 zuil der niilnee gj
2012-11-08
Iim hoorhon huuhen iim mangar gartai suudgaa. biye avch yvaa bdal , urod maygiin tolgoini helber , tsarai muutai mangar zaluu bn. Tom boovtoi l ym blgui dee.
2012-11-08
зүрх судас:
Судасны хатуурал /атеросклероз/-оос шалтгаалах цусны эргэлтийн тогтолцооны бүх эмгэгүүдийг эмгэгүүдийг эрүүжүүлэх бүтээгдэхүүн борлуулж, эрүүл мэндийн зөвлөгөө лекцийг үнэ төлбөргүй явуулж байна. - Зүрхний титэм судасны хатуурал шигдээс, ишеми - Тархины судасны хатуурал, тархи мэдрэлийн өвчин - Даралт ба хуян - Хөлийн судас хатуурах буюу өргөсөх эрүүжүүлэх боломжтой юм. 96665038, 99138391, 98607352, 88138393
2012-11-08