
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун залгамжлагчаа хүлээж байгаа бололтой. Түүний гэргий Ли Соль Чжу БНАСАУ-д жирэмсэн эмэгтэйчүүдийн өмсдөг урт хул өнгийн пальтотай олны өмнө үзэгдсэний дараа Өмнөд Солонгосын хэвлэлд ийм мэдээ гарчээ.
Ли Соль Чжу олны өмнө үзэгдэхээ больсны дараа түүнийг бие шалтгаантай болсон байж магадгүй гэх цуу яриа гарсан байна. Тэр Ким Ир Сений нэрэмжит цэргийн их сургуулийн 60 жилийн ойд зориулсан концертод урт хул өнгийн пальтотой ирсэн бөгөөд Умард Солонгосын жирэмсэн эмэгтэйчүүд хүйтэн үед ийм пальто өмсдөг ажээ.
Мэдээлэл тун үнэн байж болох ч, юу нь үнэн, юугий нь санаанаасаа зохисон болохыг хэзээ ч мэдэх аргагүй маш хаалттай нийгмийн тухай яригдаж байгаа болохоор, Оросын дорно дахиныг судлагч эрдэмтэн Дмитрий Верхотуров хэлэхдээ: “Тэдний нас Кимийнхний үр удмыг үргэлжлүүлэхэд хамгийн тохиромжтой юм. Умард Солонгосын нийгмийг сайн мэддэг хүмүүс ч энэ мэдээллийг олж авахад амаргүй. Бүсгүй үнэхээр бие шалтгаантай болсон байж тун магадгүй, тиймээс ёслолын арга хэмжээ түүний хувьд нэлээд хэцүү гэдэг нь ойлгомжтой. Энэ нь ямар нэг гоё хувцас өмсөх гэсэн хэрэг хэмээн би үзэхгүй байна” гэжээ.
Өмнөд Солонгосын болон японы сонин хэвлэл Умард Солонгосын тухай цуу яриа байнга тарааж байдаг юм. Энэ нь бүс нутгийн сэтгүүл зүйн нэг тусдаа чиглэл болсон юм гэж Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Солонгос, Монголын хэлтсийн эрхлэгч Александр Воронцов ярьж байна. “Мэдээлэл үнэн эсэхийг нотлох хэрэгтэй. БНАСАУ-ын удирдагч болон түүний шадар хүрээлэгчид, гэргийн талаар заримдаа ерөөс итгэмээргүй яриа байнга тарааж байдаг. Эдгээрээс олон цуу яриа ерөөс нотлогдоггүй. Ийм хичнээн ч худал яриа мартагдсаныг тоолоход хэцүү. Удирдагчийн гэргий бие шалтгаантай болсон уу, үгүй юү гэдэг талаар хичнээн л бол хичнээн зүйлийг зохиож болно. Хэрвээ бие шалтгаантай гэмээ нь, энэ нь яагаад дуулиан болох ёстой гэдэг нь ойлгомжгүй юм” гэж тэр хэлжээ.
Цуу ярианаас үзвэл, Ким Чен Ун сэтгүүлчдэд харагдалгүй хоёр долоо хоног болсон байна. Тиймээс, түүний эхнэрийг зохих ёсоор харж хандаж байх хүсэл үүний шалтгаан болсон байх гэж Сөүлийн хэвлэлийнхэн таамаглаж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ