
Их Британийн дунд ангийн төлөөлөгчдийн гуравны хоёр нь гэр бүлийнхнийхээ хамт тус вант улсаас цагаачлан гарахыг хүсч байдгаа илэрхийлжээ. Лондон хотод тараасан Британийн эрдэмтдийн судалгаанд дурдсанаар, тус оронд амьдралын чанар муудсан нь ингэх шалтгаан болж байгаа ажээ. “Тэд санхүүгийн асуудал, үл хөдлөх хөрөнгийн өндөр үнээс болоод Британийн нийгэмд хамаарагддаг гэсэн бодол, хөршийн сайхан санаа алдагдсанаас болоод Их Британиас явахыг хүсч байна” гэж Хаддерсфилдийн их сургуулийн илтгэлд тэмдэглэжээ. Илтгэлд эдгээр асуудлын зэрэгцээ цаг агаарын таагүй байдал, эрх баригчдын төлөөлөгчдийн бүдүүлэг авир, тус оронд популист санаа бодлын нөлөө байгааг онцлон дурдсан байна.
Британичууд Австрали, АНУ, Шинэ Зеланд, Канад, Европын орнуудаас Испани, Итали, Францыг оршин суухад хамгийн аятайхан газар гэж үзжээ. Их сургуулийн профессор Пол Уардын хэлснээс үзвэл цагаачид “Британийн уламжлал бас ч хэвээр байгаа орнууд, гэхдээ сонголт хийх тодорхой эрх чөлөөтэй орнуудад суурьшихыг хүсч байгаа ажээ”. “Ирээдүйн оршин суух газрын цаг агаар манай эх орон нэгтнүүдийн хувьд маш чухал, тэд бороо, манантай уур амьсгалаас ерөөс залхсан юм” гэж хэлээд вант улсын ийм цаг агаар улсын чадамжид ч сөргөөр нөлөөлж байгаа юм гэжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ