Германы тэтгэврийн эмээ захаас 2,5 сая еврогийн марк авчээ

img

Германы Дрезден хотын бараан захаас боодолтой хуучны шуудангийн маркуудыг 20 евро-гоор худалдан авахдаа, настай эмээ дотроос нь маш үнэтэй хуучны эд болох 1868 оны Америкийн нэг центийн марк гарах юм хэмээн бодоогүй  гэнэ. Энэ маркийн үнэ  2,5 сая евро-д хүрч байгаа ажээ. Дрезден хотын хэвлэлд бичсэнээр, тэтгэврийн эмээгийн нөхөр 70 настай Райнхоль Хоффман  боодолд юу байгааг сонирхож үзэхдээ, шуудангийн ховор марк  олсон байна. Энэ нь АНУ-ыг үндэслэгч эцгүүдийн нэг, эрдэмтэн, Америкийн хувьсгалын үзэл сурталч Бенжамин Франклины хажуу тийшээ харсан дүрс бүхий “Гэгээн Грааль” (Z-Grill) гэдэг марк юм. Өнөөг хүртэл ийм  хоёрхон марк байдаг нь тодорхой бөгөөд нэг нь Нью-Йоркийн Шуудангийн музейд хадгалагдаж, нөгөөнь Америкийн цуглуулагч Билл  Гросс гэдэг хүн 2005 онд худалдан авчээ. “Би үүнийг хараад амьсгал давхцах шиг болсон” гэж Хоффман хэлсэн байна. Марк цуглуулагч Клаус Финте гэдэг хүний хэлснээр “энэ нь жинхэнэ марк гэдгийг 99 хувийн баталгаатай хэлж болно,  “Хөх Маврикий” маркаас ч илүү үнэтэй байх гэнэ.  “Ягаан Маврикий” болон “Хөх Маврикий”  нь дэлхийн хамгийн ховор маркийн нэг юм. Эдгээр маркийг 1847 оны есдүгээр сарын 20-нд 1,5 мянган ширхэг хэвлэсэн байна. “Post  paid” (“Шуудангийн хураамжийг төлсөн”) гэхийн оронд “Post office” (“Шуудангийн салбар”) гэж  алдаатай бичсэн нь эдгээр маркийг онцгой үнэ цэнтэй болгодог байна. Тэтгэврийн өвөө, эмээ хоёр одоо маркаа дуудлага худалдаагаар худалдах бодолтой байгаа ч  Нью-Йорк хотод байдаг  марк цуглуулагчдын “Philatelic Foundation” гэдэг байгууллагын сертификатгүйгээр ингэж худалдах боломжгүй гэнэ.  Ховор марк жинхэнэ эсэхийг албан ёсоор нотлох хүртэл түүнийг банкны салбарт хадгалах ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

comment7:
Ardchilsan nam ard tumniig hun shig amidruulahiig huleevel nas hurehgui ni bololtoi 67
2012-11-09
zochin78:
Ardchilsan namiin darga nariin hamaatan torluudiin amidral deeshleed, asuudal ni shiidegdeed ch baih shig...77
2012-11-09
зүрх судас:
Цус шингэлэх, холестрин бууруулах, судасны нарийсал хатуурлыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Мөн холбоотой зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй биечлэн өгч байна. 99138391, 96058391, 89738391
2012-11-08