Гватемалд газар хөдөллөө

img

Гватемалын номхон далайн  эргийн  ойроцоо 7.4 магнитудын газар хөдлөлт болж 39 хүн амь насаа алдаж,  олон тооны хүмүүс бэртэж гэмтсэн тухай тус улсын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 10.35 цагт болсон бөгөөд Чамперико хотоос 23 км зайтай захын сууринд болсон байна. Хүчтэй газар хөдлөлт болж их хэмжээний хохирол  амсаж, олон  тооны  хүний амь нас  үрэгдсэнд  тус улсын  ерөнхийлөгч Отто Перез Молина эмгэнэл  илэрхийлэн, цаашид ч анхаарал  болгоомжтой байхыг ард иргэддээ санууллаа. Мөн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн иргэдийг нүүлгэн  шилжүүлж, хагарч цуурсан өндөр байшингуудыг орхин гарахыг иргэдэд анхааруулж байгаа юм. Гэр оронгүй болсон иргэдийг зэргэлдээх хот суурингууд руу нүүлгэн  шилжүүлж эхэлжээ. Газар хөдлөлтийн зэрэгцээ хөрсний гулгалт үүсч замууд хаагдсан байгаа тул одоогоор зам харилцааг нээх ажил эхлээд байгаа юм. Гамшигт өртсөн хүмүүст тусламж ирж эхлээд байгаа бөгөөд сайн дурын ажилчид ирж гамшгаас гаргах ажилд оролцож эхэлжээ. Байгалийн гамшгийн хажуугаар  танхайчууд ихсэж байгаа тухай орон нутгиийн цагдаа нар мэдээлж байна. Эмх замбараагүй нөхцөл байдал үүссэнийг далимдуулан  хэд хэдэн гэмт хэрэг, дээрэм гарсан байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ