У.Хүрэлсүхийг гишүүний бүрэн эрхээс нь чөлөөллөө

img

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд гишүүн У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт ар гэрийн гачигдлаар УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтэй байгаагаа УИХ-ын даргад уламжилсан байгаа. Үүний дагуу мягмар гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэнээр чуулганы хуралдаанд оруулж ирж байгаа юм. Энэ асуудлын танилцуулгыг УИХ-ын дэд дарга С.Баярцогт танилцуулсан. Улмаар санал, асуултад орсон юм. УИХ-ын Гончигдорж: УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлаггүй. Гэр бүлийнхээ хүнийг асрах гэж байхад нь заавал чөлөөлөх шаарлага байгаа юм уу. Харин УИХ-ын бүрэн эрхтэй гишүүн байгаад гэр бүлдээ анхаарал хандуулахад нь байнгын хороо ямар байр суурьтай байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: УИХ-ын даргад биечлэн тайлбарласан. Яг юу гэж тайлбарласан юм бол. Урьд нь гишүүд бас саналаа хэлэхэд нь татгалзаж байсан тохиолдол байдаг юм байна лээ. УИХын дарга З.Энхболд: Өргөдлөө  бичсэн зүйлээ л ярьсан. Хүний өвчний тухай дэлгэрэнгүй хэлэх зохимжгүй байх гэж бодож байна. УИХ-ын гишүүн Н.Гончигдорж: Гачигдлыг бид ойлгож байна. Үүнд их хурлын зүгээс туслах хэрэгтэй. Жагсаалтаар сонгогдсон гишүүн болохоор дахин сонгууль болохгүй гээд санаа амар байх шиг байна. Ийм жишиг тогтвол яана. Тойргоор сонгогдсон бол өөр хэрэг. Надад чөлөөлөгдөнө гэсний хэрээр нь чөлөөлөх буруу гэж бодож байна. Энэ бол гишүүний бүрэн эрхээсээ заавал татгалзах шалтгаан биш гэж бодож байна. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: У.Хүрэлсүх гишүүн эхнэрийнхээ төлөө ийнхүү зүтгэж байгаа нь сэтгэл хөдөлгөж байна. Хүнд хэцүү үед нь хамт олон нь туслах хэрэгтэй. Чөлөө өгч гэр орондоо анхаарал хандуулахад нь туслах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Эхнэр маань хүнд байна. Энэ үед нь анхаарахгүй бол болохгүй байна. Тэртэй тэргүй жагсаалтаар хүн гарч ирэх юм чинь гэж байсан. Сэтгэл зүйн үнэхээр хэцүү байсан. Нэгэнт өргөдлөө өгсөн байхад аваад үлдэх нь харин ч тус болохоосоо ус болно. УИХ-ын гишүүн Ц. Нямдорж:МАН-ын удирдах зөвлөлийн хурал болж өргөдлийн дагуу шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Гишүүнээс нь чөлөөлөхөөс татгалзана гэдэг бол туслаж байаа хэрэг биш. Янаглан хорлож байгаа хэрэг. АН-ын гишүүдийн ярьж байгааг сонслоо. Жудаг сайтайгаараа АН аваад үлдлээ гэж хэлүүлэх гэсэн бодол агуулаад байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:  Нэгдүгээрт аливаа гишүүнийг  янз бүрийн шалтгаанаар ажлаас нь чөлөөлж байсан түүх бий. Өнөөдөр монгол төрийн тогтвортой байх. Иргэд сонгогчдын сонголт хүчин төгөлдөр байх гээд олон зүйл яригдана. Энэ асуудалд УИХ-ын гишүүд болгоомжтой хандах хэрэгтэй. Дуртай үедээ жагсаалтаар орж ирсэн гишүүдээ солиод байх хэр зохимжтой юм бэ. Ийнүү санал хураалтыг нууцын зэрэгт оруулснаар санал хурааллаа. 58,3 хувийг саналаар санал хураалт дэмжигдлээ. УИХ-ын тогтоол д санал хурааснаас гишүүдийн  71.4 нь зөвшөөрснөөр  УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг гишүүний бүрэн эрхээс нь чөлөөллөө. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hurelsuh zailah yostoi. helsendee baij hun shig buruugaa huleegeed hariutslagaa huleesengui. dahij ireh ni dee. Uls ruriin namiig huivaldaj neriig ni uurchluud. bas boloogui bi buruu yum hiisen bol bie daan hariutslagaa huleene ene ter geed baisan. Buhel buten namiin ner hundtei uuriinhee hariutslagiig en tentsene gej bodoj baisan daa. Denduu oi gutmaar uruvdmuur! Tuuhend haraar bichigdeh yostoi hun.
2012-12-02
Гаридхуу баярсайхан хучтэй байна хурэлсухийг татуулла
2012-11-14
Bold:
Ene nuhur chini heree medeed zuv shiidver gargalaashte,,, odoo ene demberel memberel zailval taarna,,, yu hiigeed ,,, hiihgeed bgaam boldoooo,,,,!!!
2012-11-09
comment39:
Ardchilsan nam ard tumniig hun shig amidruulahiig huleevel nas hurehgui ni bololtoi 42
2012-11-09
zochin26:
Ardchilsan namiin darga nariin hamaatan torluudiin amidral deeshleed, asuudal ni shiidegdeed ch baih shig...52
2012-11-08
zochin:
ZAIL HURELSUHEEE HEZEE NEGEN TSAGT IIM YUM BOLNO GEJ BODOJ BAISAN YUMAA KKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKK
2012-11-08
хар:
одоо шалгаж эхэл
2012-11-08
goyo duu sons:
http://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU&feature=youtu.be
2012-11-08
manai khuuli khyanakh baiguullagynkhan medeji baigaa baikh s.bayaryg olji ireech
2012-11-08
Монгол хүмүүс байна даа нэгнийхээ зовлонг даажигнах үнэхээр муухай байна шүү. Яагаад Хүрэлсүхийн авгай өвдөж болдоггүй юм. Бараг л ах дүү авгай хүүхэд нь өвдөж болохгүй юм шиг ярих юм. Хөөрхий дөө хурдан идгээрэй.
2012-11-08
Ynen shyy
2012-11-08
ХАРХЫГ ХАРХНУУДААР НЬ БАРИУЛАХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ:
НААД ЛУЙВАРЧНАА ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГГҮЙ БАЙСАН ЮМ ХҮН ХӨӨСӨН ЮМ ШИГ БИ ЯВЛАА ЭРГЭЖ ИРНЭЭ Ч ГЭХ ШИГ СОНИН ЮМ ЯРИАД. ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЭНЭ 4 ЖИЛД НЬ БҮЛЭГГҮЙ ХАТААХ ХЭН Ч БИШ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ ДАА.ХУВИН ДОТОР ХИЙСЭН ӨЛССӨН ХАРХНУУД НЭГ НЭГИЙГЭЭ БАРЬСААР ГАНЦХАН ҮЛДДЭГ ТЭРЭН ШИГ НААДАХЫГ ЧИНЬ УУРССАН ОЮУН-ЭРДЭНЭ АМАРБАЯСГАЛАН МӨНХБАТ ЭНХ-АМГАЛАН ЖСҮХБААТАР ОЧИРБАТ МӨНХ-ОЧИР ОНГОНДААМ НАР НЬ БАРЬХАД БЭЛЭН СИЙМХИЙ ХҮЛЭЭГЭЭЛ ХЭВТЭЭД БАЙСАН ЮМСАН ХУВИНГААС ГАРГААД ХАЯЧИХ ЮМ
2012-11-08
Ynen shyy
Bi Mongol hyn:
Hyrelsyh ingeed Mongoloos orgon zaillaa.Ech techneen gemt hereg yildeed hahuuli avaad Mongoliin bayalagiig gadniihand ynegyi egeltseed, MAN-iig bulshlaad,14 ter bum tegregeer kazino togloj Solongos ulsad herenge oruulalt hiigeed zugtlaa.Bayariig duuriaj eh ornoosoo zugtlaa.
2012-11-08