
Их Британийн Ерөнхий сайд Девид Кэмерон Сирийн дүрвэгчидтэй уулзаж бодит нөхцөл байдал болоод тэдний ирээдүйн талаар ярилцжээ.Тэрээр Сирийн дүрвэгчидтэй Сири Йорданы хилийн ойролцоох ЗаАтри хэмээх дүрвэгчдийн хуран дээр ирж уулзасан юм. Энэ нь Их 20-ын орнуудын удирдлагуудаас Сирийн дүрвэгчидтэй уулзаж буй анхны тохиолдол болж байна. Тэдний ярианы гол сэдэв нь орон нутагтаа тайван амьдарч чадахгүй байгаа иргэдийн төлөө юу хийх, тэдний ирээдүйг хэрхэн гэрэл гэгээтэй байлгаж болох зэрэг асуудлаар голчлон ярилцаж, дүрвэгсдийн санал хүсэлтийг сонсжээ.
Британи улсын хувьд ч Сирийн удирдагч Башар ал-Ассадын дэглэмийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа.
Одоогийн байдлаар Турк болон Йорданы нутагт 20 орчим мянган дүрвэгч иргэд амьдарч байгаа. Тэдгээр хүмүүсийн амьдрах нөрцөл болоод бусад амьдралд нөлөөлөх хүчин зүйлсүүд тун хүндхэн байдалтай байгааг ноён ерөнхий сайд чухалчлан хэлжээ. Өдөрт ойролцоогоор 500 орчим хүн энэ дүрвэгчдийн хуаранд нэмэгдэж ирж байгаа. Бусад хуарангууд дүүрсэн учир зарим дүрвэгчид хэдэн арав хоногоор оргонох газаргүй тэнүүчлэн амьдарч байгаа гэнэ.
Ерөнхий сайд дүрвэгсдийн хуаранд зочлохдоо 14 сая фунтын өртөг бүхий хүмүүнлэгийн тусламжийн бараа бүтээгдэхүүн, хоол хүнсний тусламж хүргэсэн байна. Энэ нь хоёр дахь удаагийн том хэмжээний тусламж болон дүрвэгсдэд хүрч байгаа юм. Ерөнхий сайд Девид Кэмерон хэлэхдээ “ Тэд маш хүнд нөхцөлд амьдарч байна. Хүний эрхийн тухай Сирийн иргэдтэй ярих ч арга алга. Бид Сирийн гадаад болон дотоод асуудлыг гар бие оролцон шийдэж чадахгүй ч чадах чинээгээрээ энэ улсад энх тайван ирэхэд туслах болно” гэв. Тэрээр энэхүү уулзалтынхаа дараагаар Арабын нэгдсэн Эмират болон Саудын Арабын тэргүүнүүдтэй уулзаж Сирийн асуудлаар ярилцах юм байна.
Сирийн нутагт цуст мөргөлдөөн эхэсээр 20 орчим сар үргэлжиж байгаа бөгөөд энэ хугацаанд 30 мянган хүний амь нас үрэгдсэн юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ