
Пакистаны Пешавар хотын төвд амиа золиослогч этгээд бөмбөг тэслэж таван хүний амь насанд хүрсэн хэрэг гарлаа.
Амиа алдсан иргэдийн дунд цагдаагийн хоёр офицер байсан тухай орон нутгийн цагдаагийн албанаас BBC агентлагт мэдээлжээ.
Амь насаа алдсан хүмүүсээс гадна ойролцоо байсан 31 хүн хүнд шархдан эмнэлэгт хүргэгдээд байгаа ажээ.
Мөн тус хотод амиа золиослогч этгээдээс гадна бөмбөгдөлт болж 14 хүний амь нас эрсэдсэн байна.
Энэ хотыг сүүлийн хэдэн арван жилийн туршид буун дуу тасраагүй, хамгийн тайван бус хот ажээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ