
БНХАУ-ын дарга Ху Жинтао Хятадын коммунист намын XVIII их хурлыг нээлээ. Одоо түүний илтгэлийг хуралд оролцож буй төлөөлөгчид сонсох юм. Түүний илтгэл “Хятадын социализмын замаар тууштай урагшилж, нийгмийн дундаж давхрагыг бүрдүүлэхийн төлөө тэмцэнэ” гэсэн сэдэвтэй юм. Энэхүү хуралд 2200 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд намын их хурал таван жилд нэг удаа хуралддаг юм. Их хурал өнөөдрөөс 14-ний өдрийг хүртэл долоо хоногийн турш хуралдах юм.
Их хурлаар ХКН-ын өмнөх сонгуулийн төв хорооны тайланг хянан хэлэлцэж, төв хорооны сахилга бат шалгах комиссын ажлын тайланг хянан хэлэлцэж, ХКН-ын дүрмийн шинэчилсэн төслийг хэлэлцэж батална. Мөн ХКН-ын XVIII сонгуулийн төв хороог сонгож ХКН-ын Төв хорооны сахилгын комиссыг сонгох ажээ. Энэ удаагийн хуралдаан БНХАУ-ын шинэ удирдлагыг сонгоно гэдгээрээ ихээхэн онцлогтой юм.
Өнөөдрийн хуралдааны гол асуудал нь Ши Жинпинийг ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгээр томилох асуудал болоод байгаа юм. Хэрэв түүнийг энэ албан тушаалд томилбол ирэх оны гуравдугаар сард тэрээр ажил үүргээ хүлээж авах юм. Одоо энэ албан тушаалд ерөнхийлөгч Ху Жинтао ажиллаж байгаа.
Энэ удаагийн их хурлаас “Тав дахь үеийн” шинэ дарга нар томилогдож, ирэх 10 жилд улс орноо удирдах юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ