
УИХ-ын ээлжит чуулганаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Болдбаатарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Б.Болдбаатарын хуульчаар ажиллаж ирсэн туршлагыг нь голж нэлээд нарийн "байцаалт" авсан юм.
Хэдэн онд хэдэн жилийн хуульчийн ангийг дүүргэснийг нь асуусан нь Н.Гончигдорж, С.Эрдэнэ гээд олон гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарав. Тэд Б.Болдбаатарын туршлагад эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн. Улмаар С.Эрдэнэ гишүүн Б.Болдбаатарт хандан "Төрийн ордонд ороход өмссөн зүүснээр ялгаварладаг тал байдаг шүү.
Ганцхан жинсэн өмдтэй хүн байвал яах юм, өмдөө тайлаад орох юм уу. Ийм байж болохгүй. Мөн Төрийн ордон дотор телевизийн дөрвөн л суваг гарах юм. Ямар арын хаалганы телевиз нь гараад байдаг юм бүү мэд. УИХ-ын Тамгын газрынхан 11.30-д цайны цаг нь эхлээд 13.00 цагт дуусдаг нь. Ямар бүрэн эрхтэй гэж бусад байгууллагын ажилтнуудаас 30 минутын илүү цай уудаг юм. Энэ бүхнийгээ цэгцлэх хэрэгтэй" гэсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ