
Хөвсгөл Монголдоо ундны усаар хамгийн цэвэр гэдэг нь худал юм байна.
Хөвсгөл нуурын эрэгт орших жуулчны баазуудын гал тогоо, ундны усанд мэргэжлийн хяналтынхан шалгалт хийж, сорил, дээж аван шинжилжээ.
Баазуудын ундны ус гэдэсний савханцраар 30 хувь бохирдсоныг шинжилгээний дүн харуулсан байна.
Тиймээс жуулчны бааз, амралтын газар, гэр буудлуудыг хаах шийдвэр гаргасан аж. Ундны усны эх үүсвэрийг цэвэрлэх хүртэл тийм арга хэмжээ авахаар болжээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ