
Нью-Йорк болон Нью-Жерси хот Сэнди хар салхины дараа дахин хар салхинд цохиулж хохирол амслаа. Хотын оршин суугчид шуурганд өртсөн гэр орноо орхин нүүж байна. Одоогийн байдлаар 650 мянган байшин барилга гэрэл цахилгаангүй болжээ.
Салхины хурд 97 метр секундын хурдтай шуурч байгаа бөгөөд цаг агаар хүйтэн байгаагаас цасан шуурга шуурч байгаа нь байдлын улам ч хүндрүүлэх нөхцөл бүрдүүлээд байгаа юм. Цаг агаарын албанаас хотын оршин суугчдад анхааруулга мэдээ байнга хүргэсээр байна.
Шуурга энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан 1200 орчим орон нутгийн болон олон улсын нислэгүүд цуцлагдсан байна.
Хотын оршин суугчид шинэ шуурганд хохирол бага амсах бүхий л арга хэмжээг авч байгаа юм. Орон нутгийн захиргаанаас аль болох цахилгаан тасралдуулалгүй ажиллах үүрэг өгөөд байна.
Бүс нутгаар хамааран хар салхи зарим газраараа усархаг бороо орж байгаа бөгөөд хэт нам дор газарт байрлаж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хар салхи хотыг дахин дайрч байгаатай холбоотойгоор хотын дарга Майкл Блүүмберг далайн эргийн ойролцоох үйлчилгээний газрууд болон олон нийтийг хамарсан ажил, баяр ёслол тэмдэглэхийг хязгааралжээ.
Хар салхины хамгийн хүчтэй үе нь дараагийн 24 цагт болж өнгөрнө гэсэн таамаг байгаа юм. Тиймээс олон тооны иргэд гэрээ орхин хоргодох байранд очих хүсэлтээ онцгой байдлын газарт ирүүлээд байна .
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ