Киргизийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

img

Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Э.Абдылдаев энэ сарын 11-13-ны өдрүүдэд  Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.  Киргизийн Гадаад хэргийн сайд айлчлалынхаа үеэр Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Түүнчлэн Соёл, спорт, аялал жуулчлал, Уул уурхай, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Киргизийн Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Киргиз Улс хоорондын улс төрийн яриа хэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, хоёр талын эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, соёл, боловсрол болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kirgizuud ta nar orosuudyg dagaad hezee ch hugjihgui... uuniig l sain medej, erthen shig uhaarval zugeersen dee...
2012-11-08