
ХҮС-ийн охидын баг тамирчид Варшаваас 100 км-т орших Плоск хотод байрлан бэлтгэл сургуулилтаа хийж мөн Мон-Пол клубын багтай тоглолт хийсэн.
Мөн Плоск хотоос 220 км-т орших Сиедлес хотод очиж тэндэхийн сагсан бөмбөгийн лигт 4-р байрт жагсдаг "МКК" клубын охидын багтай тоглож хожигдсон юм. Хожигдол амссан хэдий ч манай улсын охидын баг тамирчид энэ тоглолтоос ихээхэн туршлага судалж хуримтлуулсан тоглолт болж өнгөрлөө.
Сиедлес хотын ММК клубын баг тамирчдынтухайд тэд нуруугаар нэлээд өндөр. Мөн тоглолтын ур чадвар маш их туршлагатай. Багаараа сайн ойлголцсон төдийгүй ур чадварын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай ширүүхэн өрсөлдөгч баг байсан юм. “МКК” клубын ерөнхий дасгалжуулагчаар Аркадиусе Мазуркиенисе ажилладаг.
Энэ клуб нь байгуулагдаад 2 жилийн нүүр үзэж байгаа. Өмнө нь энэ клубын суурин дээр үйл ажиллагаа явуулж байсан нь 15 жил болоод завсарлажээ. Харин энэ клубыг залгамжилж сайн тамирчид бэлтгэхийн төлөө ерөнхий дасгалжуулагч Аркадиусе Мазуркиенисе баг хамт олонтойгоо нийлж ажиллаж байгаа аж.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ