Польшийн “Мон-Пол” клубийнхэн ирэх онд манай улсад зочилно

img

ХҮС-ийн эмэгтэй шигшээ баг, “Мон – Пол” сагсан бөмбөгийн клубийн багтай оюутны тэмцээнд оролцлоо. ХҮС-ийн Ирвэс багийн тамирчид 10-р сарын 28-ны өдөр Бүгд найрамдах Польш улсын Плоск хот руу хүлгийн жолоо залсан юм. ХҮС-ийн баг тамирчид 11-р сарын 01-ний өдөр Мон-Пол клубын багтай тоглож 103:47 онооны харьцаатай манай улсын баг тамирчид өрсөлдөгчөө буулган авсан юм. ХҮС-ийн эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Алтанзаяа, Г.Баярцэцэг, И.Долгор, А.Хулан, Н.Шинэ-Од, Л.Ундаръяа, Д.Жаргалан, Г.Золзаяа, М.Баярчимэг, Б.Болор-Эрдэнэ, О.Энэрэл, А.Халиун, Б.Сэлэнгэ нар МУ-ын анхны сагсан бөмбөгийн гавъяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын хамт Польш улсыг зорьсон билээ. Польш улсын Плоск хотын “Мон-Пол” сагсан бөмбөгийн клуб үүсгэн байгуулагдаад 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энхбаатар захиралтай “Мон-Пол” клубынхэн МСБХ-ноос зохион явуулсан оюутны Пэпси лигт түрүүлсэн ХҮС-ийн багийг урьсан юм. МУГД Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай ХҮС-ийн эмэгтэй шигшээ баг Польш улсын Плоск хотод хэд хэдэн хамтарсан бэлтгэл хийсэн юм. Мөн албан ёсны тоглолтоос гадна Плоск хотоос 220 км-ийн зайд орших Сиедлис хотод очиж сагсан бөмбөгийн лигт 4-р байрт ордог, тэндэхийн охидын багтай нөхөрсөг тоглот хийлээ. Ингэснээр хоёр багийн тамирчдын хооронд харилцан туршлага судалсан томоохон алхам болсон юм. Польш улсын “Мон-Пол” сагсан бөмбөгийн клубын захиралаар Д.Энхбаатар ажилладаг. Дасгалжуулагчаар Еренеуш Яшинске ажилладаг юм. Манай улсын эмэгтэй шигшээ баг, МУГД Ц.Цэвэрбал, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж, Монгол улсын сагсан бөмбөгийн Европ дахь салбар зөвлөлийн тэргүүн Ж.Бат-Өлзий болон бусад албаны хүмүүсийг Польш улсын Плоск хотын дарга Новаковски Андрзеж хүлээн авч уулзсан юм. Мөн Плоск хотын дарга болон бусад албаны хүмүүсийг МҮОХ-ны “Алтан од” шагнал, МСБХ-ны 50 жилийн ойн медалиар шагнасныг Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж гардуулан өглөө. Мөн Плоск хотын зөвхөн сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлдэг дунд сургуулийн эмэгтэй 4, 5, 6 дугаар ангийн хүүхдүүдийн хичээлд сууж, хамт тоглолоо. Польш улсын онцлог нь спортын төрлүүдийн дагнасан сургуультай, мөн 1,2,3 дугаар лиг гэж зохион явуулдаг. Манай охидуудын зочилж очсон сургууль нь сагсан бөмбөг, гандбол бэлтгэдэг мэргэжлийн сургууль болон хүүхдийг багаас нь спортод хайртай, сонирхолтой болгох зорилготой ажилладаг. МСБХолбоо цаашид Плоск хот болон Мон-Пол сагсан бөмбөгийн клубтэй хамтарч ажиллах, багш дасгалжуулагчыг солилцох асуудлыг шийдвэрлэхээс гадна ирэх жил Плоск хотын баг тамирчид Монголд зочилж, нөхөрсөг тоглолтуудыг хийхээр төлөвлөлөө. Монголын баг тамирчдыг урих энэ ажлыг анх санаачлан зохион байгуулсан “Мон-Пол” клубын захирал Д.Энхбаатар, түүний гэргий Х.Энхтунгалаг мөн тэдний гэр бүлийнхэн маш томоохон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсныг энд дурьдах нь зүйтэй. Хэдийгээр эх орноосоо хол газар байгаа ч Монгол улсынхаа баг тамирчдын чадал чансааг гадныханд мэдрүүлж улмаар тэдэнд, гадны таиирчдаас харилцан туршлага солилцох боломжыг гаргаж цаашид сагсан бөмбөгийн баг тамирчдын Европ руу зорих зам гарцыг нээж өгч чадсан ололттой бодит ажил болсон юм. Энэ бодит ажлын үлгээр жишээ Монголчууд холын улс оронд байгаа ч гэсэн Монголоо гэсэн Монгол тамирчдаа, спортоо гэсэн сэтгэл зүрх хүнд байдаг юм гэдгийг харуулж байсныг нуух юун. Бас бидийн зүгээс "Мон-Пол" клубын захирал Д.Энхбаатар болон түүний гэр бүлийнхэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэж баярлаж талархсанаа илэрхийлье. Дашрамд хэлэхэд Европ руу манай шигшээ баг алба ёсны тоглолт хийж явахад туслалцаа үзүүлсэн “Залуус сан”, “ПДС-85” сагсан бөмбөгийн клубын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

10 jiliin 5-6 angiin huuhduudiig 100 gargaj hojchihood sain baina geed bgaam uu :))) nuguu oyutnii bagt n bas ingej hojigdson uu...kkkkkkkkkkk
2012-11-09