
Дуучин Леди Гага Америкийн Улаан Загалмайн нийгэмлэгт нэг сая ам.доллар хандивлажээ. Тэрээр энэ мөнгийг Сэнди хар салхинд нирвэгдсэн хүмүүст зориулахыг хүссэн аж.
Нью-Йорк хотод төрсөн дуучин ийнхүү төрөлх нутгийнхаа ард түмэнд тусламжийн гараа сунгаж байгаа аж. Тэрээр энэ тухайдаа өөрийн блогтоо " Би өнөөдөр дуучин биш эмэгтэй хүний хувиар хандив өргөж байна. Та бүхэн намайг би болгосон шиг би одоо та бүхийг бий болголцохыг хүсч байна” гэж бичжээ. Тэрээр одоогоор Брүүклэн хотод байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ