
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцсэн.
Хэлэлцүүлгийн шатанд билгийн тооллыг барьж, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн үзэж, тэмдэглэх нь илүү итгэл үнэмшил хүлээнэ хэмээн үзэж өөрчлөн найруулсан юм.
Учир нь судлаачид одоо хэр нь Чингис хааны төрсөн өдрийг баттай тогтоож чадаагүй байгаа.
Тиймээс олон нийтийн дунд дуусашгүй маргаан үүсгэнэ хэмээн үзэж, цагаан сарын шинийн 1, 2-ны өдрийг товлож ирсэн билгийн тооллоо барих нь зүйтэй хэмээн үзсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр " Чингис хаан яг энэ өдөр төрсөн үү гэдгийг зөвхөн Өүлэн ээж л мэдэх байх" гэсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ