
Хүн амь, хүчингийн хэргээс бусдыг уг нь хүндэтгэн үзэж, анхааруулах шатыг дамжуулан, дараа нь торгоод бүр болохгүй аваас хорьдог байлаа.
Одоо тэдгээр шат байхгүй болох нь ээ. Тэгэхдээ зөвхөн согтуурхалтай хэрэгт. Тэр дундаа 21 нас хүрээгүй хүн согтуурхсан байвал шууд баривчлан хорьдог болох ажээ.
Тэдэнд согтууруулах ундаа өгсөн баар, дэлгүүрийг ч шууд хаах юм. Харин гүжирдлэгийн хэрэг давхар гарах вий гэдгээс иргэд төдийгүй үйлчилгээнийхэн ихэд болгоомжлох болжээ.
Архи өгсөнгүй гэж өширхөөд тэднийхээс архи авсан хэмээн гүжирдвэл балрана гэж тэд үзэж байна. Бодууштай ч энэ мэтийг зохицуулчихаж дөнгөх биз.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ