Цасан шуурга шуурна

img

Малчид, Тээвэрчид, Ард иргэдийн анхааралд: Шөнөдөө нутгийн баруун хагаст, өдөртөө ихэнх нутгаар, ялангуяа Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 11-16 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дорноговийн нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin20:
Ard tumnii emzeg sedev ardchilsan namiin davuu tal bolj bn. Ard tumen ardchilal erh choloond durtai bolohoor ardchilsan nam gedeg ner arai l dulaahan sonsogddog yum shig bn. Uul ni namiin uzel barimtlaluudiig haritsuulaad uzvel bas olon ulsiin jijigtei haritsuulval Niigmiin Ardchilsan uzel barimtlal ireeduig gereltuuleh yum shuu de. Mongoliin niigmiin ardchilsan uzel barimtlaltai nam bol mongol ardiin nam bgaa yum78
2012-11-09