“Гамлет” өнөөдөр нээлтээ хийнэ

img

Улсын драмын эрдмийн театр энэ удаагийн өвөл цагийн нээлтээ дэлхийн утга зохиолын ноён оргил болсон У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгээр өнөөдөр нээх гэж байна. Өнгөрсөн тавдугаар сард театрын зүгээс зарласан “Гамлет” жүжгийн найруулагчийн сонгон шалгаруулалтад УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ялсан. 33 жилийн дараа хоёр дахь удаагаа театрын тайзнаа амилах гэж буй тус жүжгийн гол дүр Гамлетад УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ,  түүний ээж Гертрудгийн дүрд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Офелияд залуу жүжигчин А.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг нар тоглох юм. Жүжгийн нээлт 19.00 цагаас Улаан хивсний ёслолоор эхэлнэ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin64:
Ard tumnii emzeg sedev ardchilsan namiin davuu tal bolj bn. Ard tumen ardchilal erh choloond durtai bolohoor ardchilsan nam gedeg ner arai l dulaahan sonsogddog yum shig bn. Uul ni namiin uzel barimtlaluudiig haritsuulaad uzvel bas olon ulsiin jijigtei haritsuulval Niigmiin Ardchilsan uzel barimtlal ireeduig gereltuuleh yum shuu de. Mongoliin niigmiin ardchilsan uzel barimtlaltai nam bol mongol ardiin nam bgaa yum83
2012-11-09
zochin:
za yostoi jinhene soliorol bolson baina lee.daanch yav daa mongolchuud min.ene zohiol hezee bii bolson bilee?getel ardiin jujigchin tserendavga guai har shil juusen togloj baih yum.zohoigchiin erhk gej baidag bol zohioson ezen n gomdohoor yum boljee.iim gamlet uzeegui yum baina.
2012-11-09