
Хоёр дахь сонгуульдаа ялалт байгуулсан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нэн даруй ажилдаа эргэн орж анхныхаа айлчлалыг Бирм улсаас эхлэх тов гаргасныг Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Ерөнхийлөгч Обама Бирмийн ерөнхийлөгч Дейн Сейн болон сөрөг хүчний удирдагч Аунг Сан Сү Ки нартай биечлэн уулзах юм. Айлчлал энэ сарын 17-20-ны өдрүүдэд болно. Энэ хугацаанд ерөнхийлөгч Тайланд болон Камбожоор мөн аялах аж.
Уулзалтаар Бирмийн ардчиллын тогтолцоо болон иргэний нийгмийн байгууллын талаар ярилцах юм.
Бирм улсын засгийн газраас эдийн засаг болон улс төрийн эрс шинэчлэл хийхээр эхлүүлж байгаа. Үүнд ч Ерөнхийлөгч Барак Обама дэмжлэг үзүүлж ажиллах гэнэ. Энэхүү айлчлалаас өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон Бирм улсад айлчилж байсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ