”Халдварт өвчний тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээ, онол практикийн VI бага хурал өнөөдөр 13.00 цагаас ХӨСҮТ-ийн захиргааны төв байрны хурлын зааланд болно. Энэхүү бага хурлын зорилго нь Халдварт өвчин судлалын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар түүний практик өгөөжийг нэмэгдүүлэх, залуу мэргэжилтний эрдэм шинжилгээ судалгааны чадавхийг сайжруулах, тэдний идэвхийг өрнүүлэх, халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагааны ололт амжилтыг түгээх болон бодлогын чанартай арга хэмжээг зохион байгуулахад шинжлэх ухааны ололтыг ашиглах, халдварт өвчний эрдэм судлалыг хөгжүүлэхэд чиглэж байгаа юм.