
Дөнгөж сая УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 10.00 цагаас эхлэх байсан хуралдаан ийнхүү нэг цагаар хоцорч эхлэв. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах саналтай байгаа хэллээ. Тэрээр УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамгийн эхэнд хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Харни УИХ-ын дарга дарааллын дагуу хэлэлцэнэ хэмээн эрс эсэргүүцэв.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ