
Монгол дайчин нэрээр Их Британийн мэргэжлийн боксын рингийг олон жил турш эзэгнэж яваа цөөхөн тамирчдын нэг Ч.Цэвээнпүрэв билээ. Тэрбээр өнөөдөр Сингапурын Marina Bay Sands амралт сувиллын хотхонд нэр хүнд, хамгийн шилдэг холбоодын нэгт тооцогдох IBO буюу Олон улсын боксийн байгууллагын дэлхийн аварга цолыг эзэмшигч Индонезийн боксчин Дауд Иордантай мэргэжлийн боксын IBO холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсний төлөө тулалдана.
Иордан нь мэргэжлийн дэвжээнд 29 ялж, хоёр ялагдсан амжилттай аж. Харин Ч.Цэвээнпүрэв 36 ялж, тав ялагдсан, ялалтынхаа 24-ийг нокаутаар дуусгасан үзүүлэлттэй. Тэрээр 1997 оноос хойш ширэн бээлий өмсөн рингэнээ 41 тоглолт хийсний 39-ийг нь ялалтаар өндөрлүүлж байсан түүхтэй. Үүнээс 23-ыг нь хүнд цохилтоор буулган авч байжээ.
Өнөөдөр нийт найман тоглолт болох бөгөөд хамгийн их анхаарал татаж байгаа нь WBA холбооны аваргын бүсийг эзэмшигч “ялагдашгүй” хэмээх Крис Жон Тайландын Чонлатарн Пирапиньо нарын тоглолт гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ