Малала охинд Нобелийн шагнал өгөх санал дэвшүүллээ

img

Британичууд зоригт Малала охиныг Нобелийн шагналаар шагнах хүсэлтийг засгийн газартаа гаргажээ. Өнгөрсөн сарын эхээр сургууль дээрээ Талибанчуудын халдлагад өртөж толгойдоо буудуулан хүндхэн  шарх авсан 15 настай Малала охины бие өдрөөс өдөрт сайжирч байгаа тухай Ройтэрс агентлаг мэдээллээ. Тэрээр Пакистан дахь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, тэдний боловсрол эзэмшилийн  талаар дэлхий нийтэд дэлгэрэнгүй өгүүлж чадсанаараа дэлхий нийтэд танигдсан билээ. Тиймээс өнөөдөр Пакистан-Британий хамтын нийгэмлэг болон Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон болон бусад засгийн газрын гишүүдийн саналын дагуу Малала охинд Нобелийн шагнал олгуулахаар санал дэвшүүлээд байгаа юм. Хүсэлт бүхий өргөдөл дээр “Малала бол жирийн нэгэн бяцхан охин биш. Тэр эмэгтэйчүүд эрх, жендерийн асуудал болон тэдний боловсорлын талаар хөндөн ярьж буй хамгийн залуу хатагтай. Тиймээс түүний эр зориг, туулж өнгөрүүлсэн бүхий л зүйлсийг үнэлж энэ хүндтэй шагналаар шагнах хүсэлт гаргаж байна” хэмээн бичжээ. Энэхүү өргөдөлд Британийн 30 мянга гаруй иргэний гарын үсгийг хавсруулсан байна.  Энэ саналыг Испани болон Канадын иргэд ч дэмжиж байгаа юм. Нобелийн шагналыг нийгмийн ач холбогдол өндөртэй гэж үзэн тухайн улсын засгийн газрар болон үндсэний ассамблейгаар дэмжигдэн, дэлхий нийтэд танигдсан зүйлд олгодог билээ.   Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ