Ихрүүдээ Обама, Ромни хэмээн нэрлэжээ

img

АНУ-ын сонгууль болсон өдөр Кенийн иргэн залуу эмэгтэй Милисэнт Овур хоёр ихэр хүү төрүүлжээ. Милисэнт хөвгүүдээ Барак Обама болон Митт Ромни хэмээн нэрлэсэн байна.  Эх хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд Милисэнт өөрийн хөвгүүд Обама Ромни нарын хамтаар өчигдөр эмнэлгээс гарчээ. Тэрээр орон нутгийн телевизэд өгсөн ярилцлагадаа “Хөвгүүдээ дуудах бүрт америкийн сонгууль санаанд минь орох байхдаа” хэмээн ярьжээ. Когело хот нь Ерөнхийлөгч Барак Обамагийн аавын төрсөн нутаг бөгөөд ерөнхийлөгчийн 90 настай эмээ Сара Обама одоо хэр нутагтаа амьдран сууж байгаа билээ. Ерөнхийлөгчийн ялалтыг тэмдэглэн Кеничүүд “Когелогийн хүү яллаа” хэмээн хашхиралдан баярлацгаажээ. Хэрэв ноён ерөнхийлөгч төрсөн нутагтаа айлчлан ирвэл бяцхан Обама болон Ромни нартай уулзах байх хэмээн Кеничүүд ярьж байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin33:
Ardchilsan namiinhan ydarsan setguulchdiin sul tal boloh tsalin mongonii asuudluudiig shiideed tolgoi8 setguulch gedeg neriig ni tureeslej bn. yasan ch olon zahialgat niitlel, nevtruulguud yvdagch yum be dee76
2012-11-10