
Америкийн Аризона муж улсын шүүх Тусон хотод буудсан хэргээр 49 зүйл ангиар буруутгагдсан 24 настай Жаред Лофнерт бүх насаар нь хорих ялж оноожээ. Түүнд долоон удаа бүх насаар нь, тэнсэн суллагдах эрхгүйгээр нэмж 140 жил хорих ял албан ёсоор оноосон байна.
2011 оны нэгдүгээр сард Лофнер Аризона муж улсаас сонгогдсон АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Габриэль Гиффордсыг Тусон хотод сонгогчидтой уулзалт хийж байх үеэр чухамхүү энэ хууль тогтоогчийг алах зорилгоор бууджээ.
Үүний улмаас зургаан хүн, түүний дотор 9 настай охин амь үрэгдсэн юм. 12 хүн шархдаж, Гиффордс унтаа байдалд орсны зэрэгцээ, мэс засал хийлгэсэн бөгөөд удаан хугацаагаар ухаангүй байжээ. Сүүлд нь түүний бие дээрдэж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхэд нь бараг хоёр жил шаардагдсан байна.
Гиффордс НАСА-гийн сансрын нисэгч асан нөхөр Марк Келлийн хамт шүүхийн хуралд ирсэн байна. Келли ял сонсгосны дараа хэлэхдээ, “Лофнер манай эхнэрийн сэтгэл санааг мохоож чадлаагүй” гэж тэмдэглэсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ