
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. Улмаар орон нутагт зарим зам даваа хаагдаад байна.
Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 9-14 метр, цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ