2019 оны Азийн наадам Ханой хотод болно

img

Өчигдөр Макаод Азийн Олимпийн Зөвлөлийн ээлжит чуулган хуралдаж 2019 онд болох Азийн зуны спортын XVIII наадмыг Вьетнамын нийслэл Ханойд зохион байгуулахаар болсон байна. 2019 оны Азийн наадмыг зохион байгуулах өрсөлдөөнд Арабын Эмиратын Дубай, Вьетнамын нийслэл Ханой, Индонезийн Сурабая хотууд нэр дэвшээд байсан билээ. Эхлээд Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Кувейтийн иргэн Шейх Ахмад Аль-Фахад Аль-Сабах зөвлөлийн хэд хэдэн гишүүдийг шагнаж урамшуулсан юм. Тэрээр Хятадын Хай-Ян хотын дэд захирагч Гао Жинтаод Азийн элсний спортын гуравдахь удаагийн наадмыг энэ оны зургадугаар сард амжилттай явуулсан хэмээн “Merit Awards” шагналыг олгосон бол Кыргызстаны Олимпийн Хорооны ерөнхийлөгч Мурат Саралиновыг Төв Азид спортыг хөгжүүлж байгаа гэж сайшаан мөн энэ шагналыг хүртээжээ. Азийн Олимпийн Зөвлөл болон 2014 оны Инчоны Азийн наадмыг зохион байгуулах хорооныхон “Самсунг Электроникс”-той албан ёсны гэрээг байгуулснаа зарлажээ. Ингээд эдгээр үйл явдлын дараа 2019 оны Азийн наадмыг зохион байгуулах хотыг зарласан бөгөөд үүнээс өмнө Дубай хот нэрээ татаж авснаар Ханой, Сурабая хотууд үлдсэн юм. Вьетнамын соёл, спорт, аялал жуулчлалын сайд Хоанг Туан Ан Ханой хот энэ наадмыг зохион байгуулахад бэлэн гэдгээ хэлсэн бол Индонезийн Олимпийн хорооны ерөнхийлөгч Рита Субово Индонезийн засгийн газраас Сурабаяа хотыг бүх талаар дэмжиж байгаа гэдгийг илэрхийлжээ. Санал хураалт явагдсаны дараа Шейх Ахмад ялагчаар Вьетнам улсын нийслэл хотыг зарласан юм. Вьетнам улс 2003 онд Зүүн Өмнөд Азийн наадмыг зохион байгуулж байжээ. Тэд 2019 оны Азийн наадамд зориулж 150 сая долларыг шинэ спортын ордон болон тамирчдын тосгон барихад төсөвлөж байна. 2010 онд Азийн наадам Гуанжоуд болсон бол дараачийн наадам 2014 онд БНСУ-ын далайн тээвэр болон нисэх онгоцны боомт хот Инчонд болох юм. А.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haa bsan 2019, ene ond delhii suirch magadgui bhada heheheh...
2012-11-11
suhbaatar:
2018on bish ymu
2012-11-11
zochin9:
Ardchilsan namiinhan chuulganii 8 honogiin zavsarlaga avlaa. nogoo odor shongui ajillana gesen garuud hudlaa songuulin surtalchilgaand yavhan dee ardchilsan namyg songoj bolohgui shuuu hudalch deeremched 32
2012-11-10
zochin84:
Хужаа Элбэгдоржид ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуулдь нэр дэвшин дахин өрсөлдөх эрх байхгүй ээ 53
2012-11-10
zochin28:
Ardchilsan namiinhan buh zuiliig hucheer shiideh gj bn ih davarch bn aa ta nar Hed heden televiziin suvgiig huuli busaar dunduur ni hucheer taslaj oorsdiinhoo medee gargaj bgaa uildel chi ariun yvdal uu... Jijighenee medehgui Elbegdorj, Enkhbold ta nar muusain tairdsuud hemjeegee medeerei93
2012-11-10
zochin47:
Bayartsogt udaan zugatsanii etsest Ganbaatartai metgeltseheer bolloo. Bayrtsogtiig mongoliin ard tumen uzen ydah odor tun oirhon bn. ene bayrtsogt yu hiisiin haraal id gej bayrtsogt chin solongosiin muu shees shvvde 33
2012-11-09
zochin26:
Nuursnii unee buulgahgui yum uu altankhuyag malaa ovol duuslaa biznesee orhiod ajlaa hiigeech87
2012-11-09
zochin59:
Zonog bat-Uuliin helsen ugnees bolood hytad mongold daramt uzuuleed ehellee. Mongol hytadiin parlamentiin hariltsaand sev suulgaj ooriinh ni uhaand ni uhan ishig uhsen yum shig teneg yum yrij mongoliin ard tumniig helmegduulj baigaa bat-uuliig tsaazalbal taarna39
2012-11-09
zochin3:
Хужаа Элбэгдоржид ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуулдь нэр дэвшин дахин өрсөлдөх эрх байхгүй ээ 38
2012-11-09
zochin90:
Ardchilsan namiinhan ydarsan setguulchdiin sul tal boloh tsalin mongonii asuudluudiig shiideed tolgoi8 setguulch gedeg neriig ni tureeslej bn. yasan ch olon zahialgat niitlel, nevtruulguud yvdagch yum be dee72
2012-11-09