
“Засагт хан” дээд сургуулийн багш, оюутнууд санаачлан Л.Булгантамир хүүд туслах уриалга гаргасан талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. зарлалаа. Тэд хоёр нас, долоон сартай Л.Булгантамир хүүг сонсголтой болгохоор уриалж аян өрнүүлжээ.
Л.Булгантамир хүү Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрсөн, тархины усан хавантай гэсэн оноштойгоор тус төвийн мэдрэлийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байжээ. Харин эмчилгээний явцад хэрэглэж байсан хүчтэй эмийн нөлөөгөөр хүүг сонсголоо алдсан хэмээн эцэг, эх нь “ЭМЖЖ” эмнэлгийн мэргэжлийн эмчид хандсан ч төрөлхийн сонсголгүй гэсэн онош гарсан байна. Гэхдээ олдмол болон төрөлхийн сонсголгүйг оношлох боломжгүй байдаг учир өнөөг хүртэл буруутай эмч нартай хариуцлага тооцох боломжгүй өдийг хүрсэн байна.
Л.Булгантамир хүүгийн хувьд өрөөсөн чихэндээ дунгийн суулгац суулгаснаар бүрэн сонсголтой болно. Мэс заслыг БНХАУ-ын мэргэжлийн эмч нар, монгол эмч нарын хамт ЭМЖЖ эмнэлэгт хийх ажээ. Гэхдээ мэс засал хийлгэхэд санхүүгийн бэрхшээл байгаа тул ийнхүү элэг нэгт Монголчууддаа хандсан мэдээллийг бид бүхэн авсны үндсэн дээр энэ хүүд өчүүхэн ч гэсэн дэмжлэг үзүүлэх зорилгоор оюутнуудынхаа дунд хандивын аяныг өрнүүлсэн билээ.
Мэс заслын үндсэн үнэ 29500 ам.доллар бөгөөд Засгийн газрын хөнгөлөлттэй үнээр 19500 ам.доллар буюу 27 сая 500 мянган төгрөгийн арваннэгдүгээр сарын 20-ны дотор төлсөн байх шаардлагатай аж. Л.Булгантамир хүүд туслахыг хүсвэл ХААН банкны 5021463141 дансанд хандив өргөж болох ба хүүгийн аав Д.Лувсансамбуутай 99666647 утсаар холбогдох боломжтой.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ